МЭНДЧИЛГЭЭ
 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая,

Эдийн засгийн гол хөдөлгүүр болох бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор тус Зөвлөлдөх Зөвлөлийг байгуулсан билээ. Зөвлөлийн хуралдаанаар хувийн хэвшлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэгдсэн бодлогын асуудлууд, хууль эрх зүйн зохицуулалтын  талаар авч хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргадаг юм.  

Та бүхэн энэхүү вэбсайтаар дамжуулан өөрсдийн санал хүсэлт, шүүмжлэл, бизнес эрхлэхэд тулгарч байгаа саад, бэрхшээлүүд, бодит амьдрал дээр нийцэхгүй байгаа хууль, дүрэм, журам, ямар арга замаар шийдэх талаар тодорхой саналаа бидэнд ирүүлж, харилцах боломжтой бөгөөд Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлуудын хэрэгжилт ямар түвшинд явааг хянах боломжтой юм.       

Тус Зөвлөл нь Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хооронд “гүүр” болж, бидний өмнө тулгараад байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэж, бүхий л салбар чиглэлд хамтран ажиллах, олон зүйлийг хийж бүтээх болно гэдэгт итгэлтэй байна.  Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. 

 

 

Бизнес явуулахад ямар хүндрэл байна вэ?
.
Copyright © 2010 Consultativecouncil . All Rights Reserved.